
“Эрдэнэсийн оргил ХХК” нь анх 1990 онд Ханбогд суманд “Намбага” Хувиараа Эрхлэх Аж Ахуй нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэр үеэс эхлэн сумандаа төрөл бүрийн ус, ундаа, лаа, саван, тавилга зэргийг үйлдвэрлэж, сумын оршин суугчдыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр хангах ажил үйлчилгээг тууштай эрхэлсээр ирсэн.
Тус Хувиараа Эрхлэх Аж Ахуй нь 2006 оноос “Эрдэнэсийн Оргил” ХХК статустайгаар шинэчлэн байгуулагдсан бөгөөд одоогоор Ханбогд суманд болон Улаанбаатар хотод нийт 38 ажилтантайгаар худалдаа үйлчилгээ,малын гаралтай төрөл бүрийн түүхий эдүүдийг зах зээлд нийлүүлэх,өөртөө үйлчлэх машин,кофе шоп,импортын ногоо жимс худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.