Үрлэн помидорны үндсэн ач тусууд:
1. Антиоксидант болон ликопенийн өндөр агууламж
- Жижиг хэмжээтэй ч хальсны харьцаа их байдаг тул эсийн хөгшрөлтөөс хамгаалах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих ликопен (Lycopene) болон бусад антиоксидантуудыг энгийн помидор бодвол илүү өндөр хэмжээгээр агуулдаг.
2. Дархлааны систем болон арьсны эрүүл мэнд
- C болон A амин дэм: Бие махбодын дархлааны эсүүдийг идэвхжүүлж, ханиад томуунаас сэргийлнэ. Мөн арьсны коллагены нийлэгжилтэд оролцож, арьсыг гэрэлтсэн, эрүүл байлгахад тусална.
3. Нүдний эрүүл мэндийг хамгаалах
- Найрлагандаа лютеин, зеаксантин зэрэг нүдний торлог бүрхэвчийг хамгаалагч бодисуудыг агуулдаг тул хараа муудахаас сэргийлэхэд тустай.
4. Жин хасахад маш тохиромжтой
- Илчлэг маш багатай, харин байгалийн ус болон эслэг ихтэй тул чихэрлэг амтаараа өлсгөлөн дарж, цатгалан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс дэглэм барьж буй хүмүүст хөнгөн зууш болгон хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
5. Цусан дахь сахарын түвшинг тогтворжуулах
- Гликемийн индекс маш багатай тул цусан дахь сахарын хэмжээг огцом савлахаас сэргийлж, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд аюулгүй бөгөөд тустай хүнс юм.